
Дундговь аймгийн Хулд суманд нохой зээх /2022.02.08/ орж иржээ. Тайгын мангас гэгддэг нохой зээхийг Оросын Сибирь, Монголын хойд нутгаар тархан амьдардаг гэж үздэг. Нохой зээх нь сүрэглэн амьдардаггүй, ганцаар явах бөгөөд өвөлдөө том ан агнаж иддэг. Олз болгох араатныхаа араас 40-45 км цагийн хурд гаргадаг энэ амьтны биеийн урт нь ойролцоогоор 1 м байдаг байна.


0 cэтгэгдэлтэй