
Шинэ Зеландын эрдэмтэд “нууцлаг” амьтны тухай нээж илрүүлсэн байна. Тэд энэхүү амьтныг “сүнсэн акул” хэмээн нэрлэсэн байна. Сүнстэй акулыг Өмнөд арлын зүүн эргээс холгүй далайн ёроолд орших Чатхэм оргилоос 1200 метрийн гүнээс олжээ.
Тус олдворыг Ус, Агаар мандлын Судалгааны Үндэсний Хүрээлэн мягмар гарагт хийсэн хэвлэлийн мэдээнд дурджээ. Гүн усны амьтан болох сүнсэн акулыг шинжлэх ухаанд химаера гэж нэрлэдэг тухай “Shark Trust” агентлагаас мэдээлсэн. Сүнсэн акул нь ягаан, цагаан туяатай үзэмжтэй нь холбоотой гэнэ. Тус загасны араг яс нь үндсэндээ мөгөөрсөөс бүрддэг бөгөөд үр хөврөл нь далайн ёроолд тавьсан өндөгний капсулд ургадаг бөгөөд өндөгний шараар хооллодог байна. Өмнө нь сүнсэн акулын нас бие гүйцсэн төрлийн илрүүлж байсан бол энэ удаа өндгөн хэлбэрийг нь олж илрүүлснээр үржлийн нууц болон олон ойлгомжгүй асуултууддаа хариулт авч чадахаар болсон байна.

Эх сурвалж: CNN

0 cэтгэгдэлтэй