Товчхон
               

О.Баасанхүү:  Хөгжлийн Банкны зээлийн асуудалд хэнийг ч шийтгэхгүй

               
2022-02-17 0

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Тус намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:

“Хөгжлийн Банкнаас зээл авсан хүмүүсийг гурван хэсэгт хувааж үзье. Эхнийх нь төрийн үргүй зээл. Тухайлбал, Эгийн голын усан цахилгаан станц, дүүжин тээвэр гэх мэт төслийн зээлүүд орно. Зээл өгч, авсан төрийн албан хаагчид хариуцлага үүрэх ёстой.

Зориулалтын бусаар зээл авсан аж ахуйн нэгжүүд мөн хуулийн хатуу хариуцлага хүлээх хэрэгтэй. Харин зориулалтын дагуу зарцуулаад цар тахлын хүндрэлээс шалтгаалаад зээлийн төлөлт удааширсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа мэт дарамт үзүүлж болохгүй. Яагаад гэвэл үндэсний хэмжээний бүтээн байгуулалт хийсэн аж ахуйн нэгжүүд бий.

Монголбанк тасралтгүй олон жил үнэмлэхүй байдлаар төр барьж байна. Буруутай, зээлтэй хүмүүст хариуцлага тооцох эрх нь тус намд байгаа. Хөгжлийн Банкны зээлийн асуудлыг МАН зохион байгуулалттай гаргаж ирсэн бөгөөд олон нийтийн өмнө жүжиг тоглож байна. Сонгуулиас өмнө өөрсдөө цэвэрхэн хүмүүсийн дүрд тоглох гээд байна. Тэд өмнө нь ч бас ЖДҮ, концессын дуулианыг гаргаж ирсэн ч юу ч шийдэгдээгүй. Үүнтэй адил Хөгжлийн Банкны зээлийн асуудлыг гаргаж ирсэн ч хэнийг ч шийтгэхгүй. АН төрийн эрх бариагүй учир уг асуудлыг төрийн хуулиар шийдэх боломж алга. Зээл авсан буруутай хүмүүсээ намын гишүүнээс чөлөөлсөн” гэлээ.

Холбоотой мэдээ