Сансар, од эрхэсийн ордон ажиллаж эхэлжээ

               
2022-02-17 0

Японы эрдэмтэн Сакай Ёшихито планетарийн “Минолта MS-8” гэх тусгай багаж, тоног төхөөрөмж бэлэглэсэн нь Сансар, од эрхэсийн ордны голлох үзвэрүүдийн нэг болсон байдаг. Уг ордон гурван танхимтай.

1. Сансар танхим. Сансар, гариг, оддын үүсэл, монгол хүн сансарт ниссэн тухай түүхэн үзүүлэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, сансрын нисэгчийн хувцас хэрэглэл, сансрын хөлгүүдийн загвар  гэх мэт үзүүлэнг багтаажээ.

2. Нар, сар, кино танхим. Од эрхэс сансар судлал, ертөнцийн од гаригуудын үүсэл хөгжил болон бусад чиглэлийн  шинжлэх ухааны сонирхолтой цуврал лекц  баримтат кино үзүүлдэг.

3. Од эрхэс танхим. “Минолта MS-8”  цацруулагч багажны тусламжтайгаар сансрын уудам орон зайгаар аялан нарны аймгийн однууд, бага гаригууд , нар сарны хиртэлт одон орны олон сонирхолтой үзүүлбэрийг хагас бөмбөрцгөн дэлгэц дээр харуулна. Планетарийн бөмбөрцөг дэлгэцийн  диаметр -9.5  метр. Дэлхийн стандартын дагуу дунд ангилалд багтдаг байна.

Ажиллах цагийн хуваарь:

  • Даваа гарагт 10:00, 11:00, 12:00, 14:00, 15:00, 16:00
  • Мягмар гарагт 10:00 11:00 12:00 14:00 15:00 16:00
  • Лхагва гарагт 10:00 11:00 12:00 14:00 15:00 16:00
  • Пүрэв гарагт 10:00 11:00 12:00 14:00 15:00 16:00
  • Баасан гарагт 10:00 11:00 12:00 14:00 15:00 16:00
  • Бямба гарагт 10:00 11:00 12:00 14:00 15:00 16:00 цагуудад ажиллана.

Засгийн газрын санхүүжилтээр баригдсан уг ордон 2014 онд нээлтээ хийж байсан юм.

Холбоотой мэдээ