Товчхон
               

ФОТО: Цахим сүлжээнд алдаршиж буй Юнчэн давст нуурын үзэмж

               
2022-02-17 0

Хятадын Шаньси мужийн Юнчэн давст нуур гэгддэг Шиэчи нуур сүүлийн жилүүдэд өнгөлөг байгаа тул агаараас дарагдсан зургууд олон нийтийн сүлжээнд алдаршаад буй.

Хятадад энэхүү үзэсгэлэнт өнгө өнгийн нуурыг олон нийтийн сүлжээнд “Хятадын сөнөсөн тэнгис” хэмээн нэрлэж байгаа юм.

Дэлхий дээр карбонат, хлорид, сульфат гэсэн гурван төрлийн давстай нуур байдаг. Юта дахь Сөнөсөн тэнгис болон Их давст нуур нь хоёулаа хлоридын нуур юм. Харин Юнчэн сүүлчийн бүлэгт багтдаг. Хонконгийн Баптист их сургуулийн газарзүйн профессор Берни Оуэн “Хэрэв усанд агуулагдах сульфат кальциас их байвал бүх кальци дуусч, илүүдэл сульфаттай болсноор сульфатын нууртай болно” гэж тайлбарласан байна.

Энэхүү нуурын өнгө өөр хоорондоо ялгаатай байгаа нь усны найрлага болон экосистемтэй холбоотой гэнэ.

Эх сурвалж: CNN

01 china xiechi yuncheng salt lake
06 china xiechi yuncheng salt lake
02 china xiechi yuncheng salt lake
03 china xiechi yuncheng salt lake
08 china xiechi yuncheng salt lake
04 china xiechi yuncheng salt lake
07 china xiechi yuncheng salt lake

Холбоотой мэдээ