
Японы баруун хэсгийн Киото хот үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг нэмэгдүүлэхийн тулд хоосон орон сууц, зуслангийн байшинд татвар ногдуулахаар төлөвлөж байна.
Тус хотын даргын мэдээлснээр Японд анх удаа ийм төрлийн татвар хэрэгжүүлж байгаа нь эзэнгүй 13,000-15,000 сууцанд хамааралтай бөгөөд гадаадын жуулчдын дунд түгээмэл байдаг “мачиа” гэгддэг уламжлалт таун хаусуудад хамаарахгүй гэнэ.
Киото хотод шинэ татвар нэвтрүүлэх тухай захирамжийн төслийг пүрэв гарагт өргөн мэдүүлсэн байна. Киото хот дахь орон сууцны үнэ ойр орчмынхтой харьцуулахад өндөр байгаа бөгөөд 20-30 насны иргэд Токио эсвэл хөрш зэргэлдээ муж руу нүүх нь олширчээ. Киото хотын дарга Дайсаку Кадокава хотын зөвлөлийн хурал дээр “Хүмүүсийг орон сууцанд амьдрахыг дэмжсэнээр эдийн засаг, орон нутгийн уур амьсгал сэргэж, соёлыг сурталчлахад хүргэнэ” гэв. Түүнчлэн Киотогийн татвар нь Японд хоосон орон сууцыг хамарсан анхны татвар болно гэж Киото хотын захиргаа мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Kyodo News

0 cэтгэгдэлтэй