Улсын хэмжээнд энэ оны эхний сарын байдлаар 11.1 мянган толгой мал хорогджээ

               
2022-02-17 0

Улсын хэмжээнд энэ оны эхний сарын байдлаар 11.1 мянган толгой мал хорогдоод байгаа талаар ҮСХ-ноос мэдээллээ. Том малын зүй бус хорогдлыг малын төрлөө авч үзвэл:

  • Ямаа 4.9 мянга,
  • Хонь 3.9 мянга,
  • Үхэр 1.5 мянга,
  • Адуу 799,
  • Тэмээ 11 толгойгоор тус тус хорогджээ.

Ингэснээр хорогдсон малын 44.2 хувийг ямаа, 35.4 хувийг хонь эзэлж байна. Аймгуудаар авч үзвэл:

  • Хэнтий аймагт 2.1 мянга,
  • Ховд аймагт 2 мянга,
  • Баян-Өлгий аймагт 1.5 мянга,
  • Архангай аймагт 1.2 мянган толгой мал хорогджээ. Энэ нь нийт хорогдлын 62.2 хувийг эзэлж байна.

Малын зүй бус хорогдлын ихэнх хувийг ямаан сүрэг эзэлжээ.

Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцэст 30.8 сая эх мал тоологджээ. Үүний 3.2 мянга нь энэ оны 1 дүгээр сард хорогдсон байна. Говь-Алтай, Архангай, Ховд, Хэнтий аймагт хээлтэгч мал 0.2-1.5 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 74.4 хувийг эзэлж байна. Энэ оны эхний сард 634 толгой мал өвчнөөр хорогджээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 375 толгойгоор их байна. 

Холбоотой мэдээ