Ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж, дуусах цагийн зохицуулна

               
2022-02-17 0

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор түгжрэлд нөлөөлдөг бүсэд байршилтай ерөнхий боловсролын зарим сургуулийн хичээл эхэлж, дуусах цагийн зохицуулалтыг уян хатан байдлаар зохицуулахаар судалж байна. 

Үүнтэй холбогдуулан санал асуулга авч байгаа ба уг санал асуулгад оролцсон хүмүүсийн 72.1 хувь буюу 4148 хүн уг саналыг дэмжжээ. Санал асуулга энэ сарын 18-ны 14:00 цаг хүртэл үргэлжилнэ.  

Зохицуулалтыг дараах байдлаар хийх боломжтой. 

Зорчих хөдөлгөөний урсгалаар бүсчлэн ойр байршилтай сургуулиудын хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэх 

Сургууль 1 – 07:45 цагт хичээл эхлэх 

Сургууль 2 – 08:15 цагт хичээл эхлэх 

Сургууль 3 – 09:00 цагт хичээл эхлэх 

Дээрх зохицуулалттай уялдуулан нийслэлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгох 

Ажил эхлэх цаг – 07:00-10:00 цаг 

Ажил тарах цаг – 16:00-19:00 цаг 

07:00 цагт ажилдаа ирсэн бол 16:00 цагт тарж, 10:00 цаг ажилдаа ирсэн бол 19:00 цагт тарж болно. Байгууллага тус бүр цагийн бүртгэлээ уян хатан болгож, зохицуулалт хийх боломжтой юм. 

Та ЭНД дарж санал өгөөрэй. 

Холбоотой мэдээ