
Алтан медалийн төлөөх тоглолтод Канадын шигшээ баг АНУ-ыг 3:2-оор хожин, олимпийн аварга цолыг 5 дахь /2002, 2006, 2010, 2014, 2022/ хүртлээ.
Канадын эмэгтэй шигшээ байг 1998, 2018 оны олимпын мөнгөн медаль, Дэлхийн аваргын 11 алт, 8 мөнгө, нэг хүрэл медальтай дэлхийн шилдэг багийн нэгд зүй ёсоор ордог хүчирхэг билээ.
“Агч модны” орны багийн ахлагч Мари-Филип Пулен өнөөдөр 2 гоол хийж, 1 дамжуулалт өгч багийн лидер тамирчин ямар чухал үүрэгтэй гэдгийг харуулж чадлаа. Түүний хувьд олимпын 3 алт, нэг мөнгөн медальтай болоод байна.
Финланд бүсгүйчүүд Швейцарын шигшээ багийг 4:0-ээр илүүрхэн хожиж хүрэл медалийн эзэд боллоо.

0 cэтгэгдэлтэй