Товчхон
               

Израилд “Омикрон” хувилбарын эсрэг вакцин туршина

               
2022-02-17 0

Израилын хамгийн том эмнэлэг болох “Sheba” эрүүл мэндийн төв коронавирусний “омикрон” хувилбар болон ирээдүйд шинээр үүсэж болзошгүй хувилбаруудын эсрэг “COVID-19”-ийн шинэ вакцины судалгааг хийнэ гэдгээ лхагва гарагт мэдэгджээ.

Энэхүү судалгаагаар “Pfizer-BioNTech” компанийн “COVID-19”-ийн вакцины өндөр тун /60 микрограмм/ болон тэдгээр компанийн “омикрон”-ы вакцин /60 микрограмм/, мөн эдгээр хоёр вакциныг хослуулан /тус бүр 30 болон 15 микрограмм/ 60 болон түүнээс дээш насны иргэдэд дөрөв дэх тунгийн хувиар тарьж, аюулгүй байдал, тэсвэрлэх чадвар, дархлаа үүсгэх чадварыг нь судлах ажээ.

Ингэснээр “Sheba” эрүүл мэндийн төв нь “омикрон” хувилбарын эсрэг уг вакцины эмнэлзүйн туршилтыг АНУ-аас гадна хилийн чанадад явуулах анхны байгууллага болох юм. Уг туршилтад 200 орчим хүнийг хамруулахад бөгөөд бүгд одоогоор хэрэглэж буй вакцины гурван тунг тариулсан байхаас гадна сүүлийн тунгаа наад зах нь дөрвөн сарын өмнө тариулсан байх шаардлагатай байна.

“Дэлхий дахин коронавирусний одоогоор илрээд буй хувилбаруудаас гадна ирээдүйд үүсэж болзошгүй шинэ хувилбаруудтай үргэлжлүүлэн тэмцэхэд энэхүү туршилт нь ихээхэн ач холбогдолтой юм” гэж “Sheba” төвийн халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтад авах асуудал хариуцсан дарга Гили Регев-Ёчай ярьжээ. Тэрбээр мөн вакцинжуулалт нь дэлхий нийтийг хамраад буй цар тахлыг зогсоох цор ганц арга зам гэдгийг онцлон хэлсэн байна. 

Холбоотой мэдээ