Товчхон
               

“Бээжин-2022” өвлийн Олимпын XXIV наадмыг үзэгчдийн тоо урьд урьдын олимпын наадмынхаас давчээ

               
2022-02-17 0

“Бээжин-2022” өвлийн Олимпын XXIV наадам эхэлснээс нь хойших эхний долоо хоногийн байдлаар, “olympics.com” албан ёсны цахим хуудсаар Бээжингийн олимпыг үзсэн хүмүүсийн тоо “Пёнчан-2018” өвлийн Олимпын наадмын нийт үзэгчдийн тооноос хэдийнэ давж, 45 сая гаруй болсон байна. 

Мөн “Бээжин-2022” нь дотооддоо буюу Хятадад ч хамгийн олон үзэгчтэй олимп болж байгаа аж.

Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компани нь “КОВИД-19” цар тахалтай холбоотойгоор шууд дамжуулалт болон дижитал контентуудыг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч радио, телевизүүдэд нийлүүлж байна.

Бээжингийн өвлийн олимпын наадамтай холбоотой нэвтрүүлэг, контентыг бэлтгэхэд UHD болон HDR зэрэг шинэ технологиудыг ашиглаж байна гэж Яннис Экзаркос мэдээлжээ. Үзэгчдэд мөн олимпын спортын төрлүүд, тэмцээн уралдааны талаар илүү мэдлэг мэдээлэл олгохын тулд 3D тоглуулагч технологийг олимпын наадмын түүхэнд анх удаагаа ашиглаж байгаа аж.

Тус байгууллага нь Олимпын наадмын эхний долоо хоногт л гэхэд нийт 6000 гаруй цагийн контент, түүний дотор 1000 цагийн спортын арга хэмжээ, тамирчидтай хийсэн олон тооны ярилцлагыг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдээр дамжуулан спорт сонирхогчдод хүргэжээ. “Токио-2020” зуны Олимпын наадмын үеэр нийтдээ 11 000 цагийн контент нийлүүлж байсан ажээ.

Яннис Экзаркосын мэдэгдсэнээр, “Бээжингийн өвлийн олимпыг үзэгчдийн тоо бусад улс оронд, тухайлбал Япон, АНУ, Канад болон Өмнөд Солонгост ч өндөр байна”.

Мөн хоёрдугаар сарын 4-нд эхэлсэн уг олимпын наадмыг эхний долоо хоногийн байдлаар нийгмийн сүлжээгээр дамжуулан үзсэн тоо нь 2 тэрбум давжээ. 

Өвлийн олимп нь зуны олимп шиг төдийлөн анхаарал татаж, ярианы гол сэдэв болдоггүй ч энэ удаагийн өвлийн Олимпын наадмын үзэгчдийн тоонд үнэхээр сэтгэл хангалуун байна гэж Яннис Экзаркос ярилаа.

Холбоотой мэдээ