
“Илгээлт-2100” хөтөлбөр нь сум, хороо бүрийн шилдэг хүүхдийг шалгаруулж, бэлтгэл хөтөлбөрт хамруулан гадаадын шилдэг их дээд сургуульд сурах болзлыг хангахад нь бэлтгэж, тэтгэлэг олгож, төгсөөд ирэхэд нь орон нутагт томилон ажиллуулах зорилготой юм.

Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийж байна. Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна. Хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэж буй юм.

0 cэтгэгдэлтэй