
Германы Засгийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, талууд ОХУ-тай цаашид хэлэлцээ хийх шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн байна.
“Хоёр орны удирдагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний дипломат хүчин чармайлтыг үргэлжлүүлэх ёстой гэсэн мэдэгдлийг сайшаалаа. Европын аюулгүй байдлын асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ эхлүүлэх, Минскийн гэрээг хэрэгжүүлэх, Герман, Францын дэмжлэгтэйгээр “Нормандын формат”- д ахиц дэвшил гаргах нь чухал” гэж Германы сайд нарын танхимын мэдэгдэлд дурджээ. “Үүний гол түлхүүр нь Москвад байна” гэж тус улсын эрх баригчид үзэж байна.
“ОХУ Украины эсрэг цэргийн хүчээр түрэмгийлэл үйлдэх эрсдэл хэвээр байгаа бөгөөд Орос улс цэргээ дорвитой татсан шинж тэмдэг одоогоор ажиглагдахгүй байна” гэж мэдэгдэлд мөн дурджээ. Германы Засгийн газар мөн Украины тусгаар тогтнолыг зөрчсөн тохиолдолд Орос улс “маш ноцтой үр дагавартай” тулгарах болно гэсэн Барууны орнуудын байр суурийг дахин сануулав.
Москва Барууны түншүүдтэйгээ аюулгүй байдлын баталгааны талаар дипломат арга замаар хэлэлцэн тогтохоор төлөвлөж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт мэдэгджээ.

0 cэтгэгдэлтэй