Товчхон
               

ЗГХЭГ, ТАЗ-ийн хамтарсан ажлын хэсэг БОАЖЯ-нд ажиллаж байна

               
2022-02-18 0

ТАЗ, ЗГХЭГ-ын 23 албан хаагчаас бүрдсэн ажлын хэсэг удирдамжийн дагуу БОАЖЯ, БШУЯ, Соёлын яам, ЭМЯ, нийслэл, Булган, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын алба, ЗДТГ, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад ажиллана.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ТНБД Э.Баттулга нар тус яамны газар, хэлтсийн дарга нарын хамт тус ажлын хэсгийн ахлагч, ТАЗ-ийн гишүүн Б.Идэрчулуун, ЗГХЭГ-ийн Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр нартай  уулзлаа.

Ажлын хэсэг нь төрийн байгууллага, удирдлагын үйл ажиллагаатай танилцаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа байдлыг үнэлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг 2019, 2020, 2021 онд сонгон шалгаруулж, томилсон үйл ажиллагаанд хянаж шалгах, хүний нөөцийн чиглэлээр гаргасан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт гаргах зэрэг үүрэгтэй. Гаргасан дүгнэлтийг ТАЗ болон Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулах юм. 

Холбоотой мэдээ