Зочид буудлын салбарын орлого өмнөх оныхоос 47.3 тэрбум төгрөгөөр өсчээ

               
2022-02-18 0

Зочид буудлын салбарын орлого 2021 онд 230.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 47.3 тэрбум төгрөг буюу 25.9 хувиар өсжээ.

Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 26.8 тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудал болон амралтын газрын орлого 19.9 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Зочид буудлын салбарын орлого 2021 оны 11 дүгэээр сард 26.6 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 2.0 сая төгрөгөөр буурч, харин 12 дугаар сард 47.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 20.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд гурав ба түүнээс дээш одтой буудлын орлого 12.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Зочид буудлын салбарын 2021 оны орлогын 64.8 хувийг 3 ба түүнээс дээш одтой зочид буудал, амралтын газар, 1.9 хувийг 2 одтой зочид буудлын орлого эзэлж байна.

Холбоотой мэдээ