Ойн хөнөөлт шавж голомтолсон талбайд тухай бүрт нь устгал хийснээр, экологийн тэнцвэртэй байдлыг хангана

               
2022-02-18 0

Нийслэлийн ногоон бүсийн ойн санд тархсан ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг жил бүр 80 мянган га талбайд тогтмол зохион байгуулж байна.

Тус судалгаанд үндэслэн өнгөрсөн онд микробиологийн аргаар 650 га, авиа микробиологийн аргаар 1250 га, үүргийн шүршигч ашиглан 1400 га, үүргийн утаат багажаар 109 га, нийт 3409 га талбайн ойн хортон шавжийг устгажээ.

Мөн хортон шавжтай тэмцэх ажилд шаардагдах багаж, техник хэрэгслээр байгаль хамгаалагчдыг ханган, үүргийн шүршигч, утаат багаж, гэрлэн урхи зэргийг олгоснийг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Ойн хөнөөлт шавж голомтолсон талбайд тухай бүрт нь устгал хийснээр ойн санг доройтлоос хамгаалах, цаашид ойн хэвийн өсөлт ургалтыг нэмэх, нийслэлийн ногоон бүсийн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал ач холбогдолтой аж.

Холбоотой мэдээ