Товчхон
               

Ар гүнтийн Хайлаартын амны өнгөрсөн онд 10 га талбайд ойн түймрээс сэргийлэх халз зурвасыг шинэчлэн сэргээлээ

               
2022-02-18 0

Улаанбаатар хотын ногоон бүсэд 1960-1999 оны хооронд ойн түймрээс хамгаалах 10 зурвас байгуулжээ. Ойн түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлж, 2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр Халзангийн давааны ард баруун зүгт чиглэсэн 0.8 км урттай зурвас, Шарга морьтын эхэнд зүүн хойш чиглэсэн 1.6 км урттай зурвасыг сэргээсэн байна.

Түймрийн халз зурвасыг үе шаттай сэргээх нь ой, хээрийн түймэр гарах, тархах аюулыг багасгах, түймрийн эрчмийг сааруулах, тархалтын хурдыг багасгах, зогсоох, унтраах ач холбогдол бүхий үйл ажиллагаа болохыг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ. 

Холбоотой мэдээ