Товчхон
               

Нефтийн үнэ буурсан дүн үзүүлжээ

               
2022-02-18 0

Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн гуравдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.9 ам.доллар буюу хоёр хувиар буурч, 91.76 ам.долларт хүрчээ. Мөн Лондоны “ICE Futures” биржид “Brent” маркийн нефтийн дөрөвдүгээр сард нийлүүлэх үнэ нэг торх нь 1.84 ам.доллароор /1.9 хувь/ буурч, 92.97 ам.долларт хүрсэн байна.

“Украины хямрал, Ирантай холбоотой мэдээллээс шалтгаалан нефтийн үнэ сүүлийн өдрүүдэд туйлын тогтворгүй байлаа. Харин АНУ, Иран цөмийн гэрээний хэлэлцээгээр тохиролцоонд хүрэх төлөвтэй байгаа талаар мэдээлэл гарсан нь ийнхүү үнэ буурахад нөлөөллөө” гэж германы “Commerzbank Research” судалгааны байгууллагын эрчим хүчний шинжээч Карстен Фрич мэдээлжээ. Салбарын мэргэжилтнүүд ОХУ-Украины нөхцөл байдлыг анхааралтай ажигласан хэвээр байна. 

Холбоотой мэдээ