Товчхон
               

Украины Ерөнхийлөгч Путинд дахин хэлэлцээ хийх санал тавьжээ

               
2022-02-18 0

Тэрбээр Владимир Зеленский сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Бид хэлэлцээний ширээний ард суусан цагт дипломат харилцаа эхэлнэ” хэмээн мэдэгдсэн гэж “РБК-Украин” пүрэв гарагт мэдээлжээ. В.Зеленский “ямар ч хэлбэрээр” хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа онцлон тэмдэглээд “хоёр жил хагасын хугацаанд шууд хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж нэмж хэлсэн байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй шууд хэлэлцээ хийхийг үгүйсгэхгүй гэж тэрбээр урьд нь мэдэгдэж байжээ. Харин В.Путин мэдэгдэхдээ, хэрэв Донбассыг тойрсон асуудлыг хэлэлцэх гэж байгаа бол Украины эрх баригчид эхлээд Бүгд Найрамдах Луганск болон Донецк Ард Улсын удирдлагуудтай уулзах ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна. Чухам энэ алхмаас Донбассыг байдлыг зохицуулж эхлэх хэрэгтэй бөгөөд харин дараа нь эдгээр асуудлыг аль ч гуравдагч орон, тэр дундаа ОХУ-тай хэлэлцэх ёстой гэж В.Путин үзэж байгаа аж.

В.Зеленскийг ОХУ-д хүлээн авч, хоёр орны харилцааг хэвийн болгох талаар ярилцахад бэлэн байгаа боловч Украины удирдагч Донбассын асуудлыг хэлэлцэх гэж байгаа бол Холбоо тогтоох бүлэгт хандах хэрэгтэй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн мэдэгджээ.

Холбоотой мэдээ