Дэлхийн түүхэнд энэ өдөр Дэлхийн ван гарагийг нээж байжээ

               
2022-02-18 0
Clyde W. Tombaugh.jpeg
Клайд Томбо

Дэлхийн ван буюу Pluto нь нарны аймгийн хоёр дахь том одой гараг юм. Нарыг тойрон эргэлддэг 10 дахь том биет болно. Тус гараг анх 1930 онд нээгдэж байсан түүхтэй. Улмаар нээгдсэнээсээ хойш 2006 оныг хүртэл Нарны аймгийн 9 дэх гараг гэж тооцогддог байсан бөгөөд одоо Кюрдерийн бүсийн хамгийн том гишүүн гэгддэг.

Тодруулбал кюрперын бүсийн бусад биетүүдийн адилаар хад чулуу, уснаас бүрдэх бөгөөд сарнаас эзлэхүүнээрээ 3 дахин, жингээрээ 5 дахин бага.

Нарны аймгийн ес дэх гараг хэмээн үздэг байсан Дэлхийн ванг 1930 оны хоёрдугаар сарын 18-нд одон орон судлаач Клайд Томбо АНУ-ын Лоуэлийн ажиглалтын төвд нээжээ.

Pluto and the Solar System | IAU

Ес дэх гараг оршин байдаг талаарх онолыг анх Персивал Лоуэл дэвшүүлсэн бөгөөд байршлын таамаг дэвшүүлж 10 жил хайсан ч олоогүй.

Гэхдээ түүний таамгийн тусламжтайгаар Дэлхийн ванг илрүүлсэн бөгөөд тус биетийг өдгөө Нарны аймгийн бага гарагуудын нэгээр тооцдог.

Difference between Earth and Pluto | Earth vs Pluto

Радиус: 1,188.3 km

Илрүүлсэн: 1930 оны хоёрдугаар сарын 18

Таталцлын хүч: 0.62 m/s²

Нягтрал: 1.88 g/cm³

НээгчClyde Tombaugh

ОрбитНар

СарCharonNixKerberosStyxHydra

Холбоотой мэдээ