Д.Цэндсүрэн: Увсад барилга барьхад ард нь заавал авлига байдаг

               
2022-02-18 0

Өнөөдөр /2022.02.18/ Увс аймгийн Засаг дарга асан Д.Цэндсүрэн тус аймгийн албан тушаалтнуудын хууль зөрчсөн гэх үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гэдэг дээрэмчин байна. Увсад барилга барьдаг, ард нь дандаа авлига явж байдаг. Усан бассейны барилга л гэхэд 4 тэрбум төгрөгийнхөө 92 хувийн санхүүжилтийг аваад явчихсан. Карказ нь дөнгөж босож байхад тоног төхөөрөмж гээд дахиад 760 сая төгрөг аваад явсан. Аймгийн төвд баригдсан эмнэлгийн барилга байна. Лифттэй байх ёстой, лифтгүй барьчихсан. Драмын театрын барилга байна, 6.8 тэрбум төгрөгийн өртөгтэй. Нэмээд 3.6 тэрбум төгрөг дахиад суулгачихсан. Захирал нь Ч.Хүрэлбаатарын сонгуулийн ажилтан залуу бий” гэлээ. Тэр хууль бус үйлдлүүдээ таслан зогсоохгүй бол Ч.Хүрэлбаатарын бүх авлигачин залуусыг АТГ-ын гадна өөрийн биеэр аваачиж өгнө хэмээсэн юм.

Холбоотой мэдээ