
Эрүүл мэндийн яамнаас коронавирусит халдварын тархалтын талаарх баасан гарагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх, УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Омикрон мутацын халдварын оргил үе буурсан. Гэвч дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдаагүй иргэд омикрон хувилбараар хоёр дахиа буюу дахин өвчилж байна. Тиймээс ард иргэд халдвар аваад эдгэрсэн бол 21 хоногийн дараа нэмэлт тунгаа хийлгэж өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалах чухал байна” гэлээ.

0 cэтгэгдэлтэй