Товчхон
               

Токиод омикрон хувилбар илэрчээ

               
2022-02-18 0

Японы нийслэл Токио хотын эрх баригчид коронавирусний “омикрон” хувилбарын “BA.2” дэд хувилбараар дотоодод халдварласан анхны тохиолдлууд илэрсэн талаар мэдээлэв. 

“BA.2” дэд хувилбарыг Японд төдийгүй дэлхий даяар тархах болоод байгаа “омикрон”-ы анхны хувилбараасаа илүү хурдан халдварладаг гэж үзэж байгаа юм.

Пүрэв гарагт Токиогийн эрх баригчдын мэдээлснээр, геномын дарааллын шинжилгээгээр “BA.2” хувилбарын долоон тохиолдол нийслэл хотод бүртгэгдээд байна.

Тэдгээр тохиолдлын хоёр нь ойрын хугацаанд хилийн чанадад зорчоогүй, мөн хилийн чанадаас ирсэн хүмүүстэй ойр байгаагүй тул нийслэлд “BA.2” хувилбараар дотоодод халдварласан анхны тохиолдлууд гэж үзэж байна. Тэднийг дэд хувилбараар нэгдүгээр сард халдварласан байсныг тогтоожээ.

Токио хотын засаг захиргааг нэгдүгээр сарын сүүлээс “BA.2” хувилбарын сэжигтэй тохиолдлуудыг шуурхай илрүүлэхийн тулд “PCR” шинжилгээг хийж эхэлсэн юм. Үүгээр анхны хувилбарт ажиглагдсан мутацийг судлах замаар дэд хувилбарыг илрүүлэхийг эрэлхийлжээ.

Ийнхүү пүрэв гаргийн үд гэхэд 285 тохиолдолд “PCR” шинжилгээ хийсэн бөгөөд тэдгээрийн нэг нь сэжигтэй тохиолдолд тооцогдож, улмаар геномын дарааллыг шинжилж үзэхэд “BA.2” болох нь тогтоогдсон байна.

Токиогийн төлөөлөгчийн мэдээлснээр, “омикрон” хувилбар одоогоор Токио даяар давамгайлан тархаж байгаа ч халдварлах чадвар өндөр “BA.2” хувилбар хэрхэн тархахыг анхааралтай ажиглах шаардлагатай байгаа юм байна. 

Холбоотой мэдээ