Камбож улсад 3-5 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар болжээ

               
2022-02-18 0

Камбожид коронавирусний омикрон хувилбарын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан 3-5 насны хүүхдүүдийг вакцинд хамруулна гэж тус улсын Ерөнхий сайд Хун Сен мэдэгджээ.

“Өнгөрсөн оны 12 дугаар сарын дунд үеэс эхлэн Камбожид коронавирусний мутацилагдсан хувилбар тархаж эхлэсэн. Энэ үеэс хойш халдвар авсан хүмүүсийн 20 гаруй хувь нь 5-аас доош насны хүүхдүүд байна. Тиймээс 3-5 насны хүүхдүүдийг омикрон хувилбараас хамгаалахын тулд вакцинд хамруулах шаардлагатай” гэж тэрбээр мэдэгдэлдээ дурдсан байна.

“Камбожийн даяар дээрх насны 700 мянга гаруй хүүхэд байна. Төрийн зүгээс эдгээр хүүхдийг аль болох богино хугацаанд вакцинжуулах зорилго тавин ажиллана. Уг ажилд эцэг эх асран хамгаалагчид дэм болж хүүхдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулна уу” гэж тэрбээр уриалсан байна.

Тус улсад пүрэв гарагт халдварын 444 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 124800-д хүрсэн ба нийт 3015 хүн нас бараад байгаа аж. 

Холбоотой мэдээ