
Эрүүл мэндийн яамнаас коронавирусит халдварын тархалтын талаарх баасан гарагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ЭТҮГ-ын дарга Ж.Нарангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Иргэд цагаан сарын тэмдэглэсний дараахалдвар нэмэгдсэн ч буцаад саарч байв. Гэвч хичээл сургууль цуглаж, хөдөлгөөн эхэлсэн тул халдвар нэмэгдэх төлөвтэй байна. Тиймээс эцэг эхчүүд, иргэд анхааралтай байх, олноороо цуглахгүй, халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг зөвлөе. 18-35 насныхны дархлаажуулалтын хамрагдалт бага байна. Тэдний хөдөлгөөн идэвхжих үед халдварын тохиолдол ихсэх магадлалтай” хэмээв.

0 cэтгэгдэлтэй