Э.Цэндбаатар энэ сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ

               
2022-02-18 0

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын хоёр дахь тулаанаа энэ сарын 22-нд хийхээр болсон. Тэрбээр ОХУ-ын нийслэл Москва хотыг зориод буй.

Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах гурван дахь тулаан нь болох гэж байна. Тэрбээр өмнө нь хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж, 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны азийн залуучуудын аваргийн бүсийг авч байсан. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр дахь тулаанаа амжилттай хийж, мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болсон.

Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын хоёр дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байсан билээ.

Холбоотой мэдээ