Товчхон
               

Мөсний шагай, мөсний сур харвааны тэмцээн эхэллээ

               
2022-02-18 0

Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн тэмцээн (мөсөн шагай мөсний сур харваа) “Асем вилла”-гийн хойно орших Туул голын мөсөн дээр энэ сарын 18-20-нд болж байна. Энэ удаагийн наадмын мөсний шагайн төрөлд 21 багийн 126, мөсний сур харваанд 30 багийн 300 тамирчин өрсөлдөж байна.

Наадмын нээлтийн ёслол өнөөдөр 12:00 цагт болох юм. Тус наадмыг үзэж сонирхохыг хүссэн иргэдэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх бөгөөд Спортын төв ордноос 08:00, 10:00, 14:00, 15:00 цагуудад хөдлөх бол “Асем Вила”-гаас 11:00, 12:00, 16:00, 18:00 цагуудад хөдлөх юм байна.

Холбоотой мэдээ