Хөгжлийн банкны зарим зээлдэгчид цагдан хоригдож болзошгүй

               
2022-02-18 0

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хөгжлийн банкны зарим зээлдэгчийг цагдан хорих саналыг АТГ прокурорт хүргүүлжээ. Аль зээлдэгчдийг цагдан хорих санал хүргүүлсэн нь тодорхойгүй байна. АТГ-аас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хуулийн боломжгүй гэв.

Тус банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат,  Б.Батбаяр (гурав дахь жилдээ шалгаж байна.) нарыг АТГ-аас дахин шалгаж эхэлсэн. Анхны захирал Б.Мөнхбатыг олон жил шалгасан ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байв. Өчигдөр АТГ Б.Мөнхбатаас дахин мэдүүлэг авчээ. Өмнөх захирлуудтай холбоотой шүүх хурал өнөөдөр эхэлсэн юм.  

Хөгжлийн банкны нийт 1.8 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлт саатсан юм. Харин тус банкны Эрсдэлийн санд 700 тэрбум төгрөг төвлөрчээ. Ирэх оны арав, арван хоёрдугаар саруудад бондын төлбөр төлөх тул хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийг нэн даруй төлүүлэх шаардлагатай.

Хөгжлийн банк 2023 оны

  • Аравдугаар сард 1.7 их наяд төгрөгийн (Засгийн газрын баталгаагүй),
  • Арван хоёрдугаар сард Самурай бондын үлдэгдэл 280 сая ам.долларыг (Засгийн газрын баталгаатай) тус  тус төлнө.

Холбоотой мэдээ