Товчхон
               

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр шүүгдэж байна

               
2022-02-18 0

Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 11.00 цагийн орчимд эхэллээ.

Б.Батбаярыг 2016 онд  нээлттэй сонгон шалгаруулалтын дүнд үндэслэн Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилсон юм. Тэрээр энэ албан тушаалыг хоёр жил хашаад, 2019 онд ажлаа хүлээлгэн өгчээ.        

Түүнийг 2018 оноос эхлэн зээл олгохдоо албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй  хэмээн шалгаж эхэлжээ.

Түүний өмгөөлөгч н.Одонтунгалаг шүүх хурал эхлэхээс өмнө байр сууриа илэрхийлэв.   

Миний үйлчлүүлэгч Б.Батбаярыг одоо ямар үндэслэлээр шалгаж байгаа нь тодорхойгүй ч Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ. Гэм буруутай, эсэхийг шүүх шийднэ. Өнгөрсөн  гурван жилийн хугацаанд Б.Батбаяр дуудсан цагт ирж, мэдүүлэг өгсөн. Түүнийг цагдан хорих саналыг АТГ-аас прокурорт хүргүүлснийг өчигдөр (2022.01.27) 21.30 цагт буюу ажлын цаг дууссаны дараа түүнд мэдэгджээ.         

Өнгөрсөн гурван жилийн турш түүнийг зээл олгохдоо албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шалгахад гэм буруутай нь батлагдсан бол хэрэг шүүх рүү шилжих хангалттай хугацаа өнгөрсөн. Хуулийн байгууллага хараат бус байх үүргээ хэрэгжүүлж байна уу гэдэгт эргэлзэж байна. Б.Батбаяр хоёр жил Хөгжлийн банкийг удирдахдаа зээл олгох шийдвэрийг ганцаараа гаргаагүй, ТУЗ шийдсээр ирсэн. ААН-үүд зээлээ эргэн төлөхгүй байгаа нь Б.Батбаяр захиралтай шууд холбоогүй. Ямар ч хүнд тайлбар хэлэх боломж олгох ёстой байтал өнөөдөр шууд хорих гэж байгаад гайхаж байна. Хэрэгт холбогдсон хүн бүрийг хорьдоггүй. Гэрчийг дарамталсан уу, оргон зайлсан уу гэх мэт хорих хууль зүйн бодит үндэслэл байх ёстой. Тухайн байгууллагыг удирдсаны төлөө, Хөгжлийн банк нийгмийн анхаарлын төвд орсны төлөө АТГ хорьж болохгүй. Би шүүх байгууллагыг хэлээгүй байна. Энэ хүнийг хорьсноор юуг шийдэх вэ?” гэсэн юм.

2016 оны наймдугаар сард Засгийн газрын  хуралдааны шийдвэрээр  Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Даажамбыг томилжээ.             

Мөн гүйцэтгэх захирал Н.Мөнхбатыг чөлөөлж, Б.Батбаярыг 2016 оны арван хоёрдугаар сард томилсон юм.

Холбоотой мэдээ