
Брэд Питт экс эхнэр Анжелина Жолиг Францын “Chateau Miraval” дарсны үйлдвэрийн хувьцаагаа өөрт нь хэлэлгүйгээр Оросын олигарх Юрий Шефлерт худалдсан гэх шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Францын Корренс муж дахь “Chateau Miraval” дарсны үйлдвэрийн хувьцааг тэд гэр бүл байхдаа хамтран худалдаж авч байсан гэнэ. Столи группын охин компани болох Тенуте дель Мондод хувьцаагаа хүлээлгэн өгсөн Анжелина Жолиг гэрээгээ цуцалж, уг хэлцэлтэй холбогдох хохирлыг нь барагдуулахыг Брэд Питт шүүхээс хүсчээ.

Тэд дарсны үйлдвэрийг 2008 онд 28.4 сая ам.доллараар худалдаж авсан бөгөөд 11.36 сая буюу ойролцоогоор 40 хувийг нь Анжелина Жоли гаргасан байна. Түүнчлэн “Дарсны үйлдвэрийг ашигтай ажиллуулахын тулд маш их мөнгө зарцуулсан. Энэ бизнест хамгийн их цаг зав, хөлс, мөнгөө урсгасан хүний эрхийг зөрчиж байна” гэж Брэд Питт мэдэгджээ.
Анх 2014 онд гэрлэж, 2016 онд салсан хос хоёр дарсны үйлдвэрийн асуудлаас гадна сүүлийн таван жилийн хугацаанд олон төрлийн маргаантай асуудлаар шүүхэд хандсан боловч шийдэгдээгүй хэвээр байгаа аж.


0 cэтгэгдэлтэй