Азийн спортын наадамд оролцох шатрын эрэгтэй багийн тамирчдыг сонгон шалгаруулна

               
2022-02-18 0

БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны 9 дүгээр сарын 10-25-нд зохион байгуулах Азийн XIX спортын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох шатрын эрэгтэй багийн тамирчдыг сонгон шалгаруулна.

Энэхүү сонгон шалгаруулах тэмцээнийг энэ сарын 25-27-нд “Хос мастер” олон улсын шатрын академийн байранд зохион байгуулна.

Монголын шатрын холбооноос зохион байгуулж байгаа тус тэмцээнд 2022 оны дотоод чансаагаар 1800-гаас дээш рейтингтэй эрэгтэй шатарчид оролцох юм байна. Тэмцээн швейцарь системээр 9 өрөг тоглох бөгөөд нийт 20 шатарчин өрсөлдөх юм. 

Холбоотой мэдээ