Товчхон
               

“Продэкспо” олон улсын үзэсгэлэнд АПУ ХК оролцож байна

               
2022-02-18 0

29 дэх удаагийн “Продэкспо” олон улсын үзэсгэлэнд АПУ ХК экспортын брэнд бүтээгдэхүүнүүдээ дэлхийд таниулан оролцож байна. Уг үзэсгэлэнд дэлхийн 30 гаруй улсаас 2660 гаруй томоохон компаниуд жил бүр оролцдог ба 115 гаруй улсаас сүлжээ дэлгүүрийн төлөөлөл, бизнес эрхлэгчид, сонирхогчид зорин ирж зах зээлийн судалгаа хийхийн зэрэгцээ дэлхийн чиг хандлагатай танилцдаг. Тиймээс цар тахлын үеийн тээвэр логистикийн хүндрэл бэрхшээлтэй үед ийнхүү гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ танилцуулж экспортын хүчин чармайлтаа нэмэгдүүлснээр Монгол Улсын эдийн засагт эергээр нөлөөлөх үйл явдал болж байна.

Москва хотод болж буй ОХУ-ын хамгийн томд тооцогдох энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь дэлхийн улс орнууд брэнд бүтээгдэхүүнээ сурталчлахаас гадна ОХУ-ын шингэн хүнсний зах зээлийн чиг хандлага, тавигдах стандарт, бөөний болон жижиглэн худалдааны систем, сав баглаа боодлын технологийн шинэ чиг хандлага тэргүүтэй олон төрлөөр хэлэлцүүлэг, форум зохион байгуулагддаг нь зах зээлд оролцогчдын хувьд томоохон давуу тал бий болгож буй юм.

АПУ ХК нь сүүлийн 10 гаруй жил экспортоо нэмэгдүүлэхээр зорьж буй бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд ОХУ-д нийлүүлсэн экспортын хэмжээ 220%-иар огцом өссөн амжилттай ажиллаж байна.

АПУ ХК

Үзэсгэлэнд хүрэлцэн ирж олон улсын зах зээлд эх орноо төлөөлж экспорт хийж буй үндэсний компанийн хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байгаа Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ө.Энхтүвшин танд талархал илэрхийлье.

Үзэсгэлэнд оролцогчдын зүгээс Монгол бүтээгдэхүүний түүхий эдийн чанар, шүүлт, технологийн дэвшлийг онцлон сонирхож буй бөгөөд ялангуяа ОХУ-ын “Клевер” органик, био сүлжээ дэлгүүрийн төлөөлөл Монгол гэх тодотгол нь АПУ ХК-ийн брэнд бүтээгдэхүүний орц найрлага, цэвэр, тунгалаг байдлыг илэрхийлж байна хэмээн онцолсон юм.

Ерөнхий захирал Руслан И.Максудов, Татспиртпром компани

Максудов Руслан Искандерович генеральный директор АО «Татспиртпром»

Татспиртпром компани нь АПУ компанитай хамтран ажиллаад 4 жил болж байна. Энэ 4 жилийн хугацаанд бид нилээдгүй их амжилтад хүрсэн. Манай талаас ч тэр АПУ талаас ч тэр бид ажлынхаа үр дүндээ сэтгэл хангалуун байгаа. Бидний хэмжээ, цар хүрээ ч ихсэж үүний зэрэгцээ мөн борлуулалт, ашиг ч өсөж байна. Хамгийн гол нь бид  ирээдүйн өсөлтөө харж чадаж байна. Энэ л хамгийн гол зүйл, учир нь бид шинэ түвшинд гарч, өөр тоонууд руу өсөж тэмүүлэх боломжтой байна. Бид энэ жил буюу 2022 оноос эхлээд, бараг л энэ үзэсгэлэн худалдаанаас эхлээд шинэ тоолол эхлэнэ гэж найдаж байна. Би энэ хамтын ажиллагаанд мөн АПУ компаны Удирдлагад их талархаж байгаа. АПУ компани ч мөн адил бид нарт түншүүдийн хувьд Татспиртпром компанид сэтгэл хангалуун байгаа гэдэгт найдаж байна.

Түүхийн хувьд Монгол Улс болон Татарстан их дөхөм юм. Бид их төстэй бүтээгдэхүүн, төстэй брэндүүд үйлдвэрлэдэг нь хамтын ажиллагааг амар болгодог. Бид Татарстандаа манлайлагч нь ба АПУ компани ч гэсэн өөрийн зах зээл дээрээ манлайлагч. Энэ нь бидэнд сайн хоршиж, хамтран ажиллах, брэндүүдийнхээ потенциалыг харах боломж олгож байна. Бид ийм брэндүүдтэй ажиллаж чаддаг учир тухайн барааны тэмдэгтийг сонгосон. Хамгийн гол нь бид бий болгосон сайн амжилт болон судалгаатай. Бид маркетингийн компаны үүднээс зах зээлийн энэ төрөлд өндөр хөгжлийн потенциал харж байна. Энэ зах зээлийн төрөл нь бүрэн эзлэгдээгүй байгаа ба брэндүүдэд том боломж болж байна. Үүн дээр нь нэмээд манай сайн дистребюторын платформыг нэмж өгснөөр бид харилцан сайн үр дүн олох боломжтой.

Чингис Хан брэнд бол дээд сегментийн бүтээгдэхүүн ба түүний хэрэглэгч нар нь масс хэрэглэгч биш юм. Гэхдээ бид энэ бүхнийг судалсан ба яаж түүнтэй ажиллах аргаа олсон. Хаанаас хэрэглэгчээ олох, яаж тэдэнд хүргэх гэх зэрэг. Энэ нь өргөн түгээлтэнд зориулагдаагүй нь ойлгомжтой. ОХУ-н зах зээл дээр авах гэж байгаа тодорхой арга хэмжээнүүд нь тухайн брэндийн зорилтод хэрэглэгчийн хүрээг тэлнэ гэж бодож байна. Дахиад хэлье энэ зах зээлийн төрөл нь хараахан эзлэгдээгүй байгаа.

Холбоотой мэдээ