Нийт 761 тохиолдол батлагдаж, гурван хүн нас барлаа

               
2022-02-18 0

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын нийт 761 тохиолдол бүртгэгдсэнийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Шинээр илэрсэн халдварын:

  • 361 нь нийслэлд
  • 400 нь орон нутагт батлагдсан байна.

Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 5,573 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Биеийн байдлаар нь ангилбал:

  • хөнгөн 1,544
  • хүндэвтэр 3,478
  • хүнд 503
  • нэн хүнд 48 хүн байна.

Түүнчлэн 18,080 хүн гэрийн ажиглалтад байгаа аж. Харамсалтай нь сүүлийн хоногт архаг хууч өвчин болон КОВИД-19 хавсарсан шалтгаанаар гурван иргэн нас баржээ.

Холбоотой мэдээ