
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат хувьцаат компаниуд өнгөрсөн оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа гаргаж, ногдол ашиг хуваарилах эсэх талаар хуулийн дагуу мэдэгдэж дуусаад байна. Хамгийн сүүлд “Талх чихэр” болон “Адуунчулуун” ХК-иуд ногдол ашиг тараахаа шийдвэрлэж мэдэгдээд байна.
“Талх чихэр” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 250 төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараана. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн өөрийн компаниар дамжуулан бэлнээр олгохоор болжээ.
Харин “Адуунчулуун” ХК нэгж хувьцаанд 20 төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараах нь. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон энэ оны 6 дугаар сарын 30-ны дотор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ.

0 cэтгэгдэлтэй