
PCR шинжилгээг ямар шалтгаанаар хийлгэж байгаа тухай судалгааг ХӨСҮТ тогтмол хийдэг байна.
Сүүлийн 7 хоногт PCR шинжилгээ хийлгэж буй хүмүүсийн 49 хувь нь сайн дураараа буюу ойрын хавьтал болсон хүмүүс байна. Албан байгууллагаас шинжилгээ шаардсан гэдэг үндэслэлээр 15 хувь нь шинжилгээ хийлгэжээ.
Тиймээс ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, “Аж ахуйн нэгж байгууллагуудын түвшинд хязгаарлалтыг цуцалсан байгаа. Тиймээс аж ахуйн нэгжүүд PCR шинжилгээ шаардахгүй байж, шаардлагагүй шинжилгээний тоог нэмж, хэт ачаалал үүсгэхгүй байх талд анхаарах”-ыг уриалав.
Ташрамд дурдахад, гадагшаа явж байгаа урсгал ихсэж байгаа учир PCR шинжилгээ шаардаж байгаа улс орнууд байгаа. Ямар ямар улс, ямар шаардлага тавьж байгааг ХӨСҮТ албан ёсны цахим хуудсаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаа аж.
Өнгөрсөн 7 хоногт өвчлөлийн тохиолдол хамгийн өндөр байгаа орнуудын дунд манай улсын иргэд хамгийн ихээр зорчдог Турк, Япон Турк Солонгос улс багтаж байгаа аж.

0 cэтгэгдэлтэй