Японы төмөр замын компани устөрөгчийн хөдөлгүүрт “Хибари” галт тэргээ танилцууллаа

               
2022-02-18 0

Японы төмөр замын томоохон компани болох “JR East” устөрөгчийн хөдөлгүүрт “Хибари” галт тэргээ танилцууллаа.

Уг галт тэргийг өмнө талаараа Токиотой нийлдэг Кавасаки хотын туршилтын баазад үзүүлжээ.

“JR East” компани галт тэргээ гуравдугаар сарын хоёрдугаар хагасаас Японы нийслэлийн бүсийн замуудын нэгд туршилтаар явуулахаар төлөвлөсөн байна.

JR-EAST:Research and Development - R&D Themes - Development of a Fuel Cell  Hybrid Test Trains

Нэг удаагийн дүүргэлтээр уг галт тэрэг нь 140 км замыг туулах чадвартай байна. Эдгээр галт тэргийг дизель түлшээр ажилладаг илчит тэрэгнүүд ашиглаж байгаа хөдөө орон нутагт явуулахаар төлөвлөж байгаа аж.

JR East, Hitachi and Toyota to Develop Hybrid (Fuel Cell) Railway Vehicles  Powered by Hydrogen | Corporate | Global Newsroom | Toyota Motor  Corporation Official Global Website

“JR East” компанийн галт тэрэгнүүд жил бүр 2.5 сая орчим тонн нүүрстөрөгчийн давхар ислийг агаар мандалд ялгаруулдаг байна. Шинэ технологи, тэр дундаа байгаль орчинд ээлтэй устөрөгчийн хөдөлгүүрийг нэвтрүүлснээр 2030 он гэхэд энэ хэмжээг хоёр дахин бууруулахаар төлөвлөжээ. Тус компани 2050 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг тэг болгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ нь хүлэмжийн хийн ялгарлаа 2050 он гэхэд тэглэнэ гэж амласан Японы Засгийн газрын төлөвлөгөөтэй нийцэж байгаа юм.

Холбоотой мэдээ