
Хөгжлийн банкны захирал байхдаа зээл олгосон захирлууд болох зургаан хүнийг цагдан хорих санал прокуророос Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өчигдөр орой ирсэн. Яг одоо тус шүүхэд дээрх хүмүүс нэг нэгээрээ ирж, шүүх хуралд орж байгаа юм.
Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаярыг нэг сар хугацаанд цагдан хорих шийдвэрийг гаргасан. Тэгвэл түүний дараа 2013-2016 оны хооронд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байсан Н.Мөнхбат шүүхийн байр луу орсон байна. Тэрбээр энэ үеэрээ “Би шүүх хуралд дуудагдаад ирж байна. Цаг нь болчихсон учраас дотогшоо орчихъё. Хуралдаа хуулийн дагуу оролцох ёстой” хэмээх хариултыг өгчээ. Шүүхийн шийдвэр тун удахгүй гарна.

0 cэтгэгдэлтэй