
“Орфей” театрын уран бүтээлчид өнгөрсөн онд дэлхийн суут зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” жүжгийг Монголд анх удаа найруулж, олны хүртээл болгосон. Үзэгчдийн хүсэлтээр жүжгийг дахин тоглох гэж байгаа талаар уран бүтээлчид өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар “Оюун санааны өөрчлөлт бол дахин төрөлт. Залуучуудын дунд, Монгол Улсад урлагийн шинэ хэлбэр, найруулга, тоглолт, хэл яриа зайлшгүй хэрэгтэй байна. Аль болгон бид дэлхийн хөгжлийн араас явах билээ, болж өгвөл зэрэгцэж явмаар байгаа. Яагаад бид өнөөдөр гаднын театртай өрсөлдөх хэмжээний жүжиг тавьчхаад тухайн оронд нь очоод гайхуулаад тоглож болохгүй гэж.

Ц.Төмөрбаатар гэдэг хүний хувьд “Орфей” театр, жүжгийн группийнхээ хувьд хамгийн ахмад нь.
Өмнөх тоглолт дээр хамгийн хөгшин нь би байсан бол урлагийн төлөө, 50 эргэм насны Свидргайлов харагдах гэж гоо сайхны мэс засалд орсон. Ингээд би жүжгээрээ, уран бүтээлээрээ, бие, нүүр царайгаараа гурав төрлөө” гэв.
Жүжгийн Ерөнхий найруулагчаар Москвагийн театрын урлагийн сургуулийн төгсөгч Мягмарнарангийн Батболд ажиллаж байна. Энэ удаагийн тоглолтод жүжигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ. Танилцуулбал:
- Пульхерия Александровнагийн буюу ээжийн дүрд МУГЖ Б.Нармандах
- Разумихин буюу өмгөөлөгчийн дүрд жүжигчин Э.Ууганбаяр
- Сэтгэцийн эмч Зосимовын дүрд жүжигчин Л.Дөлгөөн
- Мөрдөгч Порфирий Петровичийн дүрд СТА Т.Ариунчимэг нар тоглоно.

0 cэтгэгдэлтэй