Өвлийн олимпод оролцсон тамирчдыг хүлээн авч, урамшуулав

               
2022-02-18 0

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны удирдлагууд Бээжин хотноо өвлийн олимпод оролцсон тамирчдаа хүлээн авч уулзан хүндэтгэл илэрхийлж, мөнгөн шагналаар урамшууллаа.

Тус уулзалтад МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Бээжин-2022” олимпын Монголын багийн ахлагч Ц.Сандуй нар оролцлоо.

Энэ үеэр манай цаначдын олимпын наадамд оролцсон байдал, дараагийн бэлтгэл сургуулилтын төлөвлөгөө, “Ганвон-2024” залуучуудын өвлийн олимп болон 2026 оны өвлийн олимпын зорилтын талаар ярилцсан байна.

Холбоотой мэдээ