Товчхон
               

Сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг 71.8 хувь дэмжлээ

               
2022-02-18 0

Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг www.ulaanbaatar.mn сайтад өрнүүлж буй. Мөн энэ зохицуулалттай уялдуулан нийслэл дэх аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгоход санал авч байна. Одоогийн байдлаар санал асуулгад  6214 иргэн оролцож, тэдний 4463 буюу 71.8 хувь нь дээрх зохицуулалт, өөрчлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Харин 1751 иргэн дэмжихгүй гэсэн нь санал асуулгад оролцогчдын 28.2 хувь юм.

Санал асуулга өнөөдөр /2022 оны хоёрдугаар сарын 18-ны/ 14:00 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэдийн олонхын дэмжлэг авсан тохиолдолд ирэх даваа гарагаас дээрх 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, аж ахуйн нэгж, байгууллагын ажил эхлэх, тарах цагийг уян хатан болгох зохицуулалт хийх юм.

Нийслэлийн иргэд та бүхэн санал асуулгад идэвхтэй оролцож, хотын түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулаарай. Хотын хөгжилд, замын түгжрэлийг бууруулахад иргэн нэг бүрийн оролцоо чухал юм.

Та дараах холбоосоор болон QR кодыг уншуулан саналаа өгнө үү.

Холбоотой мэдээ