
Хадгаламжийн даатгалын корпораци 2019 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн албадан татан буугдаж “Капитал” банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 сая хүртэлх төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг “Хаан” банкаар дамжуулан олгож эхэлсэн.
Албадан татан буугдсан “Капитал банк”-ны 354,260 харилцах, хадгаламж эзэмшигчдэд 44,662,554,578 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоос өнгөрсөн оны байдлаар 35,695 хадгаламж эзэмшигчийн 40,346,655,185 төгрөгийн нөхөн төлбөр олгоод байгаа талаар мэдээлсэн байдаг.
Тэгвэл “Капитал банк” ХХК-ийн хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар зарж, хохирол барагдуулах ажлын эхлүүлжээ. Тус банкны хөрөнгийг худалдах нээлттэй дуудлага худалдаа ирэх даваа гарагт буюу хоёрдугаар сарын 21-нд болно .

0 cэтгэгдэлтэй