Туул голын эх болон түүний цутгалд 57 минж нутагшиж байна

               
2022-02-18 0

Туул голын сав газрын экологийн нөхцөлийг сэргээх зорилгоор 2012 оноос минж нутагшуулж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар 57 минжийг Туул голын эх болон түүний цутгал Заан, Тэрэлж голуудад нутагшуулаад байна.

Минж нь голын усны түвшнийг нэмэгдүүлэх замаар амьдарч буй орчныхоо байгалийн тэнцвэрт байдлыг хангадаг, биологийн олон янз байдлыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой амьтан юм.

100-150 бүл минж нутагшсан тохиолдолд байгалийн аясаар өсөж, үржих нөхцөл бүрддэг байна.

Туул гол, хаврын эхэн сарын шинийн аравны өдөр минж зурагчны дуранд ингэж буужээ.

Холбоотой мэдээ