Товчхон
               

Өнөөдрөөс эхлэн хилээр овор хэмжээ ихтэй барилгын материалыг оруулж ирэхээр төлөвлөжээ

               
2022-02-18 0

Замын-Үүд авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ЗТЯ-наас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ.

Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд УБТЗ-ын зүгээс уул уурхайн бүтээгдхүүнийг төмөр замаар нэвтрүүлэх ажлыг гүйцэтгэж байгаа. Өнгөрөгч нэгдүгээр сарын 27-ны өдөр Хятадын төмөр зам хагас вагонтой уул уурхайн бүтээгдэхүүнийг авч эхэлсэн. Үүнээс хойш манай голлох бүтээгдэхүүн болох зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрс, мөнгөний баяжмал зэрэг ачааг экспортлох тал дээр онцгой анхаарч иржээ.

Түүнээс гадна өнөөдрөөс эхлэн овор хэмжээ ихтэй барилгын материалыг Эрээн хот дахь өргөн царигийн парк дээрээс оруулж ирэхээр төлөвлөөд байгаа талаар албаныхан мэдээлэв.

Нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 913 вагон зэсийн баяжмал, 2000 орчим вагон төмрийн хүдрийг Хятадын талд төмөр замаар хүргэсэн байна.

Харин Эрээн өртөөний парк дээрээс 34 вагон эм, эмнэлгийн хэрэгсэл, 24 вагон хүнсний бүтээгдэхүүнийг төмөр замаар дамжуулан Монгол Улсад оруулж ирээд байгаа ажээ.   

Холбоотой мэдээ