
Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахян Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай пүрэв гарагт утсаар ярьжээ.
Ираны Гадаад хэргийн яамны мэдээлснээр, талууд Киев, Москвагийн хооронд үүсээд буй хурцадмал байдлын талаар, мөн хоёр талын хийгээд олон улсын харилцаатай холбоотой асуудлуудаар хэлэлцсэн байна.
Х.Абдоллахяны хувьд Иран улс Украинтай олон салбарт хоёр талын харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлжээ. Украин, Оросын асуудлын тухайд тэрбээр, хурцадмал байдал намжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, тулгамдаад буй асуудлыг гуравдагч талын оролцоогүйгээр яриа хэлэлцээний замаар, дипломат шугамаар зохицуулна гэдэгт найдаж байна хэмээн хэлжээ.
Мөн Иран улс хоёр орны асуудлыг энх тайвнаар шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг илэрхийлсэн байна. Үүний хариуд Д.Кулеба Киев, Техран өнөөг хүртэл сайн харилцаагаа хадгалсаар ирсэн бөгөөд энэхүү харилцаанд гуравдагч талууд нөлөөлж чадаагүй гэдгийг онцолжээ. Мөн хоёр орны эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд улам хөгжиж байгааг эш татаад, хоёр талын худалдааны эргэлт улам нэмэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

0 cэтгэгдэлтэй