
Австрали улс энэ сарын 21-ний өдрөөс эхлэн олон улсын жуулчдад хилээ нээхээр болжээ.
Австрали хоёр жилийн дараа анх удаагаа гадаадын зорчигчдод ийнхүү хилээ нээж байгаа нь энэ бөгөөд цар тахлын улмаас ихээхэн хохирол амсаад байсан аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд хамгийн ихээр сэтгэл хангалуун байна.
Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн иргэд зөвхөн нийтийн тээврээр зорчих, нисэх онгоцны буудал, эмнэлэгээр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх шаардлагатай болжээ. Мөн Сидней, Мельбурн хотууд руу нэвтрэх вакцингүй зорчигчдыг тусгаарлах хоногийг 14-өөс 7 болгон бууруулжээ.
Дээрх хотуудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо тогтмол буурч байгаа бөгөөд одоогийн байдлаар тус улсад 2600 орчим хүн халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байна. Энэ нь гурван долоо хоногийн өмнөх оргил үетэй харьцуулахад тал хувь нь ажээ.

0 cэтгэгдэлтэй