Товчхон
               

Энэ өдөр төрсөн алдартнууд

               
2022-02-18 0

ХИП ХОП ЕРТӨНЦИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ DR.DRE  

Dr.Dre-ийн шинэ дуу гарлаа

Андре Ромел Янг 1965 оны энэ өдөр мэндэлжээ. N.W.A гангста реп хамтлагийн гишүүн байсан бөгөөд тус хамтлагийн тухай Straight Outta Compton кино 2015 онд олны хүртээл болсон. Тэрээр хип хоп урсгалын дэд төрөл болох “West Coast”, “G-Funк”  төрлийг түгээн дэлгэрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.  Тэрээр хип хопын ертөнцийн одууд болох Эминем, 50 cent  нарыг продюсерлож байв. Тэднийг Dre-гийн бяхан хүүхдүүд хэмээн хочилдог аж.  Тэрээр “Let Me Ride” дуугаараа Грэмми шагнал хүртэж байжээ.

“ЦАГААН АРЬСТ ГЭМТ ХЭРЭГТЭН” ЖОН ТРАВОЛТА

Джон Траволта: биография и личная жизнь на PEOPLETALK

Америкийн кино жүжигчин, дуучин Жон Жозеф Траволта мөн энэ өдөр мэндэлжээ. “Кино урлаг түүний юу ч хийхээс буцахгүй цагаан арьст гэмт хэрэгтний дүрээр үргэлж цангаж байдаг” хэмээн алдарт кино найруулагч Квентин Тарантино хэлсэн байдаг. Монгол үзэгчид түүнийг “Нүүргүй” хүн кинонд гол дүр бүтээснээр нь сайн таних байх. Тэрээр 2016 онд Траволта “Америкийн гэмт хэргийн түүх” антологи цувралын “The People v. O. J. Simpson” цувралыг продюсерлож тухайн ондоо продюсерын хувьд анхны Эмми шагналыг хүртсэн.

“BTS” ХАМТЛАГИЙН ГИШҮҮН “J-HOPE”

BTS хамтлагийн J-Hope-ийн тухай 50 баримт - 321.mn

Өмнөд Солонгосын алдарт “BTS” хөвгүүдийн хамтлагийн гишүүн, реппэр, продюсер , хөгжмийн зохиолч “J-Hope” буюу Жон Хусог 1994 оны энэ өдөр мэндэлжээ. 2018 онд анхны бие даасан “mixtape”  болох “Hope World”-аа гаргасан. Энэ нь АНУ-ийн “Billboard 200” жагсаалтын 63-т бичигдэж байжээ. Түүнийг “Spotify” хөгжмийн платформ дээр 5.9 сая дагагчтай. Түүнийг дууг сард 2 сая гаруй хүн сонсдог аж.

ЖОН ЛЕННОНЫ ЭХНЭР ЙОКО ОНО

Английн алдарт “Beatles” хамтлагийн дуучин агсан Жон Ленноны эхнэр Йоко Оно 1933 оны энэ өдөр мэндэлжээ. Тэдний хайр дурлалын талаар дэлхий нийт одоо болтол ярилцдаг. Гэхдээ  түүнийг мультимедиа зураач, дуучин, ая зохиогч, энх тайвны төлөө тэмцэгч гэдгийг нь тэр бүр сайн мэддэггүй. Тэрээр өөрийн нөхөр Жон Леннонтой 1970-аад онд авангард хөгжмийн хэд хэдэн цомог гаргаж байжээ. Дараа нь 1980 онд Ленноныг өөд болохоос гурван долоо хоногийн өмнө гаргасан “Double Fantasy” цомгоороо Грэмми шагналыг  хүртэж, арилжааны болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч байжээ.

Холбоотой мэдээ