“Бяцхан ханхүү” зохиолын үзэсгэлэн Парист нээлтээ хийлээ

               
2022-02-18 0

“Бяцхан ханхүү” зохиол бичигдсэнээс хойш найм гаруй жилийн дараа Парист буцаан авчирсан байна.  

Энэхүү гайхамшигт романыг Францын зохиолч Антуан де Сент-Экзюпери Дэлхийн 2-р дайны үед Нью-Йоркт бичсэн байдаг. Одоогийн байдлаар гар бичмэлийн 30 хуудас Парис дахь урлагийн музейд дэлгэгджээ.

Анхны гар бичмэл нь зохиолчийн амьдрал, уран бүтээлийн олон талыг харуулсан байдаг билээ. Үзэсгэлэнг “Бяцхан ханхүүтэй учирсан нь” гэж нэрлэсэн нь Бяцхан хунтайжтай үнэхээр таарах зорилготой хэмээн Сент-Экзюперигийн ач зээ Томас Ривьер ярилцлагандаа дурдсан байна.

Some 600 items related to "The Little Prince" are featured in the exhibition.

1900 онд Францын Лион хотод төрсөн зохиолч, нисгэгч, сэтгүүлч байсан Сент-Экзюпери нь 1940 онд Францын нисэх хүчинд элссэн юм. Тэрбээр АНУ-д байхдаа “Le Petit Prince” зохиолоо бичиж дуусгасан бөгөөд 1943 онд Нью-Йоркт англи, франц хэлээр хэвлэгджээ. “Бяцхан ханхүүтэй учирсан нь” үзэсгэлэн хоёрдугаар сарын 17-ноос зургадугаар сарын 26 хүртэл үргэлжлэх аж.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ