Жо Байден өнөөдөр NATO болон түнш улсын  удирдлагуудтай цахимаар уулзлаа

               
2022-02-18 0

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр NATO болон түнш улсын  удирдлагуудтай цахимаар уулзаж, Украины хилийн асуудал болон ОХУ-ын шаардлагын талаар ярилцлаа. Тухайн уулзалтад  Франц, Герман, Итали, Их Британи, Канад, NATO, Европын холбоо, Польш, Румын улсын удирдагчид оролцсон байна.

Шуурхай хурлыг төлөвлөөгүй байсан ч ОХУ-ын шаардлагаас үндэслэн зохион байгуулжээ. Хэлэлцээний тодорхой мэдээлэл одоогийн байдлаар ил болоогүй ч ОХУ болон Украины талаар байсан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.

ОХУ-аас Украиныг бүслэх 100 мянган цэрэг бэлэн ба Беларусь шаардлагатай тохиолдолд нутаг дэвсгэр дээрээ цөмийн зэвсэг байршуулж, бэлтгэх болно гэж мэдэгдээд буй.

Холбоотой мэдээ