
Лусын дагинуудын тухай бодохоор Ханс Кристиан Андерсений сонгодог үлгэрт дүрсэлсэн загасны сүүлт гүнж хамгийн эхэнд төсөөлөгддөг. “Түүний арьс сарнайн дэлбээ шиг тунгалаг, нарийхан гар, нүд нь далайн гүн мэт цэнхэр” гэх мэт дүрслэл шууд санаанд буудаг билээ.
Тэгвэл энэхүү төсөөллийг Нигерийн визуал зураач, гэрэл зурагчин Дэвид Узочукву “эвдэж” эхэлсэн байна. Тэрбээр лусын дагина зөвхөн цагаан арьстай шар үстэй байх албагүй гэх санааг эртний домог, ид шидийн мэт зохиомжит зургуудаараа нотолсоор байгаа юм. Маш ирээдүйтэй гэгдэх 23 настай гэрэл зурагчин маань мэргэжлийн хөгжимчин болон дизайнеруудтай хамтран энэхүү төсөл дээрээ ажиллаж эхэлсэн аж. Тэрбээр “Dior”, “Hermes” зэрэг алдартай брендүүдтэй хамтран ажиллаж байсан бөгөөд энэ удаагийн бүтээлээрээ “Photo Vogue” наадамд амжилттай оролцсон байна. Түүнээс бүтээлийнх нь талаар асуухад “Би хурц өвөрмөц шийдлүүддээ сэтгэл хангалуун байдаг. Мөн зорилгынхоо төлөө уран бүтээлээ хэрхэн зэвсэглэх вэ гэдгээ бодож байна” хэмээн хариулжээ.
Эх сурвалж: CNN












0 cэтгэгдэлтэй