Хэрхэн бүтээлч уншигч болох вэ?

               
2022-02-18 0

Ном уншиж дадсанаар аливаа оюун бодол цэгцэрч, үг, үйлдэл тодорхой, шулуухан болдог. Олон хүн ном уншихын гайхамшгийг мэдэрч, түүнийгээ өдөр тутмын амьдралдаа ашиглаж байдаг. Гэсэн хэдий ч зарим хүмүүс одоог хүртэл ямар төрлийн номонд сонирхолтой, түүнийгээ хэрхэн олж мэдэхээ таниагүй явдаг. Тэгвэл өөрийн ертөнцөө олоход тань дараах мэдээлэл тусална гэж найдаж байна.

  1. Сонирхдог төрлийн номоо олж илрүүлэх
The Different Genres of Books (With Descriptions) | BookSummaryClub

Энэ тохиолдолд та бүх төрлийн ном зохиолыг юун түрүүнд уншиж үз гэж зөвлөе. Ингэснээр аль төрлийн номонд агуулагдаж байгаа утга санаа, дүрүүдийг илүү толгойдоо төсөөлөгдөж байгааг анзаараарай. Мэдээж таны хамгийн ихээр татагдаж буй ном бол таны дуртай төрлийн зохиол юм.

2. Өөртөө тав тухтай орчин бүрдүүлэх

14 Different Types of Reading Chairs

Та ном унших үедээ цэвэрхэн, тав тухтай дулаахан орчинд унших хэрэгтэй. Учир нь номоо унших явцад нүдэнд илүүц эд хэрэгсэл харагдсанаар анхаарал сарниж, ном унших эрч алдагдана. Тиймээс өөрт тань юу ч саад болохооргүй орчинд төсөөлөл, утга санаанд нь илүү умбан, жаргаж уншаарай.

3. Уншиж буй номоо өөрт ойр байлга

Free Photo | Close-up cup of tea with books

Хүмүүс ширээний ном гэж ярьж байхыг та сонссон л байх. Ширээний ном бол тухайн уншигч хүнтэй хамгийн ойр байрладаг зүйл. Тодруулбал номондоо дурласан хүн өөртэйгөө номоо үргэлж ойр байлгаж, хүссэн үедээ уншиж байхын тулд гар хүрэх газар ойр байрлуулдаг. Магадгүй та ч бас ном, зохиолд дурлавал ширээний номтой уншигчдын нэг болох байх.

4. Ном уншихдаа тодорхой цагыг зарцуулаарай

Reading a Book Takes Time—Deal With It - Electric Literature

Номын хорхойтон гэж хэлэгддэг үргэлж номтой зууралддаг нэгэн биш л бол ном унших тодорхой цагийн хуваарьтай байх хэрэгтэй. Учир нь уншиж буй номондоо дуртай байсан ч зохиолдоо орон олон цагаар уншиж сууснаар таны тархи тухайн номны сэтгэл догдлуулсан үг бүрийг тогтоолгүй явсаар тодорхой дүрслэл л тархинд үлддэг. Иймд ном унших үедээ тодорхой цаг гарган, тэмдэглэл хөтлөнгөө уншвал, номын зохиолчын өгүүлэх гэсэн утга санааг илүү гүн гүнзгийгээр ойлгох болно.

5. Өөрийгөө хүчлэх хэрэггүй

Are you a LAZY mess? ME TOO - YouTube

Та заавал өөрийгөө нэг ном, зохиолын өрд гаргах гэж битгий хүчилж уншаарай. Заавал үүнийг дуусгах ёстой доо гэсэн албадлага үүсгэлгүй, өөрийн дураар хүссэн үедээ л хугацаа гаргаарай.

6. Номын уулзалтыг зорьж үзээрэй

Marathon Reading of 'Frankenstein' Revisits Novel 200 Years Later | News |  The Harvard Crimson

Та магадгүй энэ бүх зүйлийг туршиж, номонд үнэхээр сонирхолтой байгаагаа мэдвэл номын уулзалт, өдөрлөгүүдэд очиж үзээрэй. Тэнд та номонд дурласан, итгэсэн маш олон гайхалттай уншигчдыг олж харах болно.

Холбоотой мэдээ